Өдөрт 10000 алхвал зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Өдөрт 10000 алхахад зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэж алхахад хүний бие ойролцоогоор 300 килокалори илчлэг зарцуулдаг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Өдөрт 30 минут болон түүнээс дээш хугацаагаар дасгал хийх, эсвэл удаан алхах нь олон ач тустай.
Тухайлбал, идэвхтэй хөдөлгөөн таны сэтгэл санааг тайвшруулж бухимдалгүй болгоно. Мөн цусан дахь сахарын хэмжээ тэнцвэржиж цусны даралт ихсэхээс сэргийлдэг байна. Өдөрт 10000 алхмыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан шатнаас татгалзахыг эмч нар зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.