COVID-19: Гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөө

COVID-19: Гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөө

Эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөөг хүргэе.   

• Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах

• Ам, хоолойг давс, нимбэг, содтай бүлээн уусмалын аль нэгээр зайлах

• Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух

• Витамин С хоногт өндөр тунгаар /1000 мг/ уух

• Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

• Дасгал хөдөлгөөн хийх

• Тайван байх, сайн унтаж амрах

• Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

• Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх

• Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх.

Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах. Үүнд:

- Халуурах

- Амьсгалахад хүндрэлтэй болох

- Цээжээр өвдөх

- Хэл яриа, хөдөлгөөний идэвх буурна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.