КОРОНАВИРУСИЙН УЛМААС ТААЛАЛ ТӨГССӨН ИРГЭДИЙН АР ГЭРТ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

КОРОНАВИРУСИЙН УЛМААС ТААЛАЛ ТӨГССӨН  ИРГЭДИЙН АР ГЭРТ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга орчим хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1460 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр  54- 81 насны 10 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 334 хүн эндээд байна.

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.06.10-ны 11 цагийн байдлаар ЭМЯ танилцууллаа.

Тэдний мэдээллээр сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан АРВАН иргэн таалал төгслөө.

Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан 54 настай эрэгтэй

Тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй

Тавдугаар 26-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй

Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй

Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 81 настай эмэгтэй

Зургадугаар сарын 4-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй

Зургадугаар сарын 2-нд онош нь батлагдсан  68 настай эрэгтэй

Зургадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 71 настай эрэгтэй

Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 63 настай эрэгтэй

Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй коронавирусийн улмаас нас барлаа.

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхдөд OLNODO.COM сайтын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.