Сонгуулийн ерөнхий хороо У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцов

Сонгуулийн ерөнхий хороо У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцов

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-аас У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох юм.

Энэ сарын 9-нд болсон санал хураалтын дүнгээр, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авлаа. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 937  хүн өгсөн нь нийт саналын 5.92 хувийг эзэлж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Moderna” компани вакцинаа 12-17 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлт гаргажээ 2021-06-11

Он гарсаар 1816 иргэний амь насыг авран хамгаалжээ 2021-06-11

Польш улстай боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулав 2021-06-11

Шинжилгээгээр коронавируст халдварын 1622 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-11

Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 342 боллоо. 2021-06-11

Сонгуулийн ерөнхий хороо У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцов 2021-06-11

Монгол улсын шигшээ баг ОХУ, БНСУ, Германы багтай хүч үзнэ 2021-06-11

Тяньжин боомтоос импортын барааны чингэлгийн 6 галт тэрэг Эрээн-Замын-үүдийн чиглэлд ирж байна. 2021-06-11

Байнгын хороонд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнг танилцуулав 2021-06-11

БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд-ийг хүлээн авч уулзав 2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хуралд өргөн барилаа. 2021-06-11