Байнгын хороонд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнг танилцуулав

Байнгын хороонд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнг танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тус хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргасныг онцолсон юм.

Энэ сарын 9-нд болсон санал хураалтын дүнгээр, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авлаа. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 937  хүн өгсөн нь нийт саналын 5.92 хувийг эзэлж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасны дагуу саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй байна. Мөн сонгуулийн үйл явцад “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх тухай Засгийн газрын баталсан түр журмыг баримталсан гэдгийг СЕХ-ны дарга дурдлаа.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулахад цагдаа, онцгой байдал, тагнуулын байгууллагын ажилтнууд аюулгүй байдлыг хариуцан ажилласан байна. Аймаг, нийслэлийн 22 хороо, Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах Төв комисс болон 44 салбар комисс, 2087 хэсгийн хороонд 22 мянга 300 төрийн албан хаагч, мэдээллийн технологийн 2800 албан хаагч ажиллажээ. Түүнчлэн цар тахлын үеийн дэглэм сахиулахад эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын нийт 5474 алба хаагч, иргэний бүртгэлийн 3137 ажилтан, цагдаагийн 8500 алба хаагч ажилласан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын 40 сэтгүүлч сурвалжилж, 40 гаруй төлөөлөгч ажиглажээ.

СЕХ-ны даргын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Энэ удаагийн сонгууль нэр дэвшигчдийг харлуулах элдэв үйлдэл гараагүй, нэр дэвшигчид ч улс төрийн өндөр соёлтой байлаа” хэмээв. Түүнчлэн тэрбээр санал тоолох төхөөрөмжийг хакердсан тухай мэдээлэлд албан ёсоор тайлбар хүслээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран санал тоолох төхөөрөмжийг хазердсан асуудал байхгүй хэмээгээд төхөөрөмжийн дүн хяналтын гар тооллогын дүнтэй 100 хувь нийлсэн гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 1622 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-11

Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 342 боллоо. 2021-06-11

Сонгуулийн ерөнхий хороо У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцов 2021-06-11

Монгол улсын шигшээ баг ОХУ, БНСУ, Германы багтай хүч үзнэ 2021-06-11

Тяньжин боомтоос импортын барааны чингэлгийн 6 галт тэрэг Эрээн-Замын-үүдийн чиглэлд ирж байна. 2021-06-11

Байнгын хороонд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнг танилцуулав 2021-06-11

БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд-ийг хүлээн авч уулзав 2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хуралд өргөн барилаа. 2021-06-11

В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ 2021-06-11

УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 2021-06-11

Б.Ууганбат: Орон нутаг руу түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино 2021-06-11