БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.
Боловсролын салбарын цахим шилжилтийн талаар БШУЯ-наас өнөөдөр (2021.06.11) мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төгсөх ангийн 33 мянга, өмнөх төгсөлтийн 7 мянган хүүхэдтэй нийлээд энэ жил 40 орчим мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгнө. Энэ жилийн ЭЕШ-ыг өвөрмөц хэлбэрээр авна. Нийт хичээлийн 60 хувьд нь цахимаар хичээллэсэн тул ЭЕШ-ын даалгаврыг хөнгөвчилсөн, цахим хэлбэрээр явсан хөтөлбөр, агуулгадаа тааруулсан. Энэ жил анги дэвших шалгалт, улсын шалгалтыг цуцлаад, зөвхөн ЭЕШ авч байгаа. Энэ жилээс шалгалтад бэлтгэх сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаа. Энэ зөвлөгөөг 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн 60 хувь нь авсан. Мөн ЭЕШ-ийг жилд хоёр удаа авах тогтолцоо руу шилжүүлэх гэж байна. Хүүхэд хэзээ бэлэн байна, тэр үедээ шалгалтаа өгөх боломжоор хангадаг болно" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.