Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар буурууллаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар буурууллаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Уг хуулийг баталснаар ирэх сарын нэгнээс ажил олгогч болон албан хаагч тус бүр нийгмийн даатгалын шимтгэлээ 9.5 бус 8.5 хувиар тооцох болж буй юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэхдээ, “Монгол Улс ОУВС-гийн хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн даатгалын ачааллыг бууруулах үүднээс 2018 оноос хойш нийт 2.5 хувиар нэмэх болоод байсан. Гэхдээ цар тахлын үед  иргэн, ажил олгогч нарын дэмжих үүднээс хувийн хэвшлийн нийгмийн даатгалын шимтгэлийг 8.5 хувиар энэ оны долоодугаар сарын 1 хүртэл бодох хуулийн заалт үйлчилж байсан. Улмаар УИХ-ын гишүүд цаашид 8.5 хувиар тооцох хуулийн төсөл боловсруулж өргөн барьсныг өнөөдрийн чуулганаар баталлаа. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, албан хаагч цаашид нийгмийн даатгалын шимтгэлээ 8.5 хувиар бодож төлнө” хэмээв.

Хуулийг хэрэгжүүлэхэд нийт 94 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүнийг төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.