Монгол, БНСУ-ын чуулганаар бизнесийн төслүүдийг танилцуулна

Монгол, БНСУ-ын чуулганаар бизнесийн төслүүдийг танилцуулна

Монгол Улс, БНСУ-ын “Invest in Mongolia -Seoul 2021” бизнес чуулганыг цахимаар зохион байгуулах гэж буй талаар Үндэсний хөгжлийн газраас мэдээллээ.

Тодруулбал, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний хөгжлийн газар, БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиг агентлаг /KOTRА/, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, ОУСК, "Ирбис Венчурс" компанитай хамтран энэ оны 6 дугаар сарын 23-нд зохион байгуулах гэж байна. Дэмжигч байгууллагаар Монгол Улсын ГХЯ-тай хамтран ажиллаж байна.

Чуулганы хүрээнд Өмнөд Солонгос улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нар Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн төлөвлөгөөтэй танилцуулахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй БНСУ-ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн төлөөлөгч нар туршлагаасаа хуваалцах аж.

Үндэсний төсөл хэрэгжүүлэгч компаниудыг дэмжих зорилгоор Үндэсний хөгжлийн газар, Сингапур улсад төвтэй "Ирбис Венчурс" болон "Жи-Эм-Жи Консалтинг" компанитай хамтран “Төсөл чадавхижуулах хөтөлбөр”-ийг зохион байгуулж, шалгарсан төслүүдийг 1 сарын турш чадавхижуулжээ. Эдгээр төслийг форумын үеэр Солонгосын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Өөрөөр хэлбэл, орчин үеийн хамгийн их анхаарал татаж буй бизнесийн салбарууд болох мэдээллийн технологи, ХАА, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын төслүүдийг танилцуулна. 

Үүний өмнө Үндэсний хөгжлийн газар Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, сурталчилгааг хариуцах чиг үүргийнхээ хүрээнд  Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллага /JETRO/, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, мөн ОУСК, "Ирбис Венчурс" компанитай хамтран “Invest in Mongolia -Tokyo 2021” Монгол-Японы бизнес форумыг 5 дугаар сарын 20-нд зохион байгуулаад байна. Үүгээр уул уурхайн бус бусад тэргүүлэх салбараас (мэдээлэл технологи, органик бүтээгдэхүүн, ХАА, сэргээгдэх эрчим хүч гэх мэт) төсөл сонгон шалгаруулж, нэг сарын турш мөн чадавхжуулан сурталчилжээ. Мөн хувийн хэвшлийн оролцоог илүү хангаж, хоёр орны өнгөрсөн 30 жилийн хөрөнгө оруулалтын ололт, бэрхшээл, Япон улсаас бодит хөрөнгө оруулалт татсан туршлагыг хуваалцан хэлэлцэв.

Тухайлбал, Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада хөрөнгө оруулсан туршлагаасаа, Японы "Марубени" корпорациас 10.3 сая ам долларын хөрөнгө оруулалт татсан, технологийн дэвшилтэт шийдэл Fintech-ээр санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй "Анд глобал" компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ мөн хөрөнгө оруулалт татсан түүхээс хуваалцав. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамгийн анхны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг хийсэн "Ньюком групп"-ын ТУЗ-ийн гишүүн Э.Орчлон япончуудын хамгийн их сонирхол татаж буй Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүй, боломжуудын талаар хэлэлцлээ.

Хөрөнгө оруулалтын орчинд үүссэн хүндрэл бэрхшээлийг  нээлттэй хэлэлцэж, шинэчлэн сайжруулах талаар хийж байгаа цогц төлөвлөгөөг Үндэсний хөгжлийн газар танилцуулсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгос улсын улс төрийн түүхэнд хамгийн анхны залуу намын даргатай болжээ. 2021-06-11

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь “Гүгмин Хим” намын шинээр сонгогдсон дарга И Жүн Сок –тай утсаар ярьж баярын мэнд хүргэжээ. 2021-06-11

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 565 хүн илэрчээ... 2021-06-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 399 хүн илэрчээ... 2021-06-14

БНСУ-д 20 орчим настай цэрэг “Pfizer” вакцин хийлгэснээс хойш нас баржээ. 2021-06-14

Монгол, БНСУ-ын чуулганаар бизнесийн төслүүдийг танилцуулна 2021-06-14

БНСУ-с гадаад улсруу аялахад вакцин хийлгээгүй хүүхдүүдийг дагуулж явахад хүндрэл үүсч магадгүй 2021-06-14

Ким Со Ён “Пентхаус” цувралд тоглохдоо хоёрхон сарын дотор төгөлдөр хуур тоглож сурсан 2021-06-14

БНСУ-ын “CU” Монголд гэрээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ 2021-06-14

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 374 хүн илэрчээ. 2021-06-15

БНСУ: Вакцинд бүрэн хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг ТУСГААРЛАХГҮЙ 2021-06-15