БНСУ: Вакцинд бүрэн хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг ТУСГААРЛАХГҮЙ

БНСУ: Вакцинд бүрэн хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг ТУСГААРЛАХГҮЙ

БНСУ-д урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг хилийн чанадад зорчоод ирэхэд нь тусгаарлалтаас чөлөөлөхөөр боллоо. 

Тодруулбал, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмоор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төв зургаадугаар сарын 13-ны өдөр  хуралдаж, "КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хилээр нэвтрүүлэх журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү өөрчлөлтөөр ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Janssen”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг урьдчилан сэргийлэх тарилгын бүрэн тунд хамрагдаж, хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн гадаад, дотоодын тодорхой нөхцөл хангасан иргэдийг хилээр нэвтэрсний дараа тусгаарлалтаас чөлөөлөхөөр болсон байна.

Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:
 

  • Бизнесийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, хүмүүнлэгийн үйл ажиллагааны зорилгоор БНСУ-д ирсэн байх. Бизнесийн зорилгоор ирж байгаа тохиолдолд шуурхай утас 1566-8110, www.btsc.or.kr цахим хуудсанд хандаж урьдчилан хүсэлт гаргах ба хүсэлтийг холбогдох байгууллага шалгасны дараагаар тусгаарлалтаас чөлөөлөх батламжийг олгоно.
     
  • "КОВИД-19" цар тахлын мутацид орсон хувилбар тархаагүй бүс нутгаас ирсэн байх. (Тус бүс нутагт ӨАБНУ, Бразил, Маллави, Ботсвана, Мозамбик, Танзани, Эсватини, Зимбабве, Бангладеш, Экваторын Гвиней, Суринам, Парагвай, Чили зэрэг улс орнуудыг хамруулсан байна).
     
  • БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/ дээрээ зочилж байгаа иргэд. Энэ тохиолдолд БНСУ-ын хилийн чанад дахь ДТГ-т тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт, төрөл садны лавлагаа, тарилгад хамрагдсан тухай нотломж, батламж зэргийг өгсөн байх. Тусгаарлалтаас чөлөөлөгдөх иргэдийг хилээр нэвтэрхээс өмнө болон нэвтэрсний дараа нийт гурван удаа "КОВИД-19"-ийн шинжилгээ авах ба хилээр нэвтэрсний дараагаар эрүүл мэндийн хяналтын аппликейшний тусламжтайгаар хяналт тавина.

Хэрэв тусгаарлалтаас чөлөөлөгдөх зорилгоор хуурамч баримт бичиг ашигласан тохиолдолд торгууль ногдуулах, КОВИД-19 туссан тохиолдолд эмчилгээний төлбөрийг төлүүлэх зэрэг арга хэмжээ авахаа нэгдсэн удирдлагын төвөөс мэдэгдлээ. 

Дашрамд дурдахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад коронавирусний мутаци үүсээгүй гэж үзэж байгаа ба  дархлаажуултад бүрэн хамрагдаж, 14 хоног болсон иргэд БНСУ-д зорчих, мөн тусгаарлалтад орохгүй байх боломжтой юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол, БНСУ-ын чуулганаар бизнесийн төслүүдийг танилцуулна 2021-06-14

БНСУ-с гадаад улсруу аялахад вакцин хийлгээгүй хүүхдүүдийг дагуулж явахад хүндрэл үүсч магадгүй 2021-06-14

Ким Со Ён “Пентхаус” цувралд тоглохдоо хоёрхон сарын дотор төгөлдөр хуур тоглож сурсан 2021-06-14

БНСУ-ын “CU” Монголд гэрээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ 2021-06-14

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 374 хүн илэрчээ. 2021-06-15

БНСУ: Вакцинд бүрэн хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг ТУСГААРЛАХГҮЙ 2021-06-15

Ард түмэнтэйгээ үргэлж цуг 2021-06-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Олимпын наадмын үеэр Японд айлчилж магадгүй 2021-06-15

Солонгос хоорондын холбооны шугамуудыг сэргээхийг шаарджээ 2021-06-15

БНСУ хиймэл оюун ухаанаар тоноглосон роботуудыг БНАСАУ-тай залгаа хилийн бүсдээ байрлуулна 2021-06-15

БНСУ-ын “Samsung Electronics” компани ухаалаг бугуйн цаг, утасгүй чихэвчээ танилцуулна. 2021-06-15