Гадаадад буй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар ХЭҮК-той ярилцлаа

Гадаадад буй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар ХЭҮК-той ярилцлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар, хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах талаар ярилцав. Сайд Б.Батцэцэг коронавируст халдварын цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед хилийн чанадаас эх орондоо эргэн ирэх хүсэлтэй иргэдийг үе шаттай татан авах, дэмжиж туслах чиглэлээр тус яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид төлөвлөж буй ажлын талаар танилцуулав. Мөн Дэлхийн монголчууд-II зорилтот хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд ХЭҮК-той хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар мөн гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэд, хилийн боомтын бүсэд тээвэр гүйцэтгэж байгаа жолооч нарын нөхцөл байдлын талаар санал солилцов. Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдэд чиглэсэн сургалт зохион байгуулах, хууль зүйгээр зөвлөгж туслах боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2021-06-14

Цагааннуур боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлсэн. 2021-06-14

“Ковид-19”-ийн үед Монгол Улсын иргэд зорчих боломжтой улс орнууд 2021-06-14

КИМ ЖОН УН, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН У.ХҮРЭЛСҮХЭД МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭЖЭЭ 2021-06-14

“Болор цом-38” наадамд өрсөлдөх найрагчдын нэрс тодорчээ 2021-06-14

Гадаадад буй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар ХЭҮК-той ярилцлаа 2021-06-14

Улсын Онцгой комисс Төрийн ордонд хуралдаж байна. 2021-06-14

Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. 2021-06-14

Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай холбогдоорой 2021-06-14

Тогтмол нислэг үйлдэхэд БНСУ-тай хамтран ажиллахын төлөө байгааг нотлов 2021-06-14

Шинэ нисэх буудал ирэх сарын 4-нд нээгдэнэ 2021-06-14