Тогтмол нислэг үйлдэхэд БНСУ-тай хамтран ажиллахын төлөө байгааг нотлов

Тогтмол нислэг үйлдэхэд БНСУ-тай хамтран ажиллахын төлөө байгааг нотлов

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав.

Талууд хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, “КОВИД-19”-ийн дараах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Мөн Монгол Улс хилээ шат дараатай нээж буйтай холбогдуулан тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжихэд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын төлөө байгааг монголын тал нотлов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Болор цом-38” наадамд өрсөлдөх найрагчдын нэрс тодорчээ 2021-06-14

Гадаадад буй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар ХЭҮК-той ярилцлаа 2021-06-14

Улсын Онцгой комисс Төрийн ордонд хуралдаж байна. 2021-06-14

Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. 2021-06-14

Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай холбогдоорой 2021-06-14

Тогтмол нислэг үйлдэхэд БНСУ-тай хамтран ажиллахын төлөө байгааг нотлов 2021-06-14

Шинэ нисэх буудал ирэх сарын 4-нд нээгдэнэ 2021-06-14

Монгол хонины ноосоор хийсэн бордоог Европт экспортолж байна 2021-06-14

Нийслэлийн Засаг дарга НОБГ-ын үйл ажиллагаатай танилцлаа 2021-06-14

Герман улстай технологи, инженерингээр хамтран ажиллана 2021-06-14

Эхээсээ төөрсөн бамбарууш 12,6 кг болж жин нэмсэн байна. 2021-06-14