Япон хиймэл оюун ухаанаар тоноглосон нисгэгчгүй онгоц бүтээнэ

Япон хиймэл оюун ухаанаар тоноглосон нисгэгчгүй онгоц бүтээнэ

Японы Батлан хамгаалахын яам сөнөөгч онгоцнуудын дараагийн үе болгон хиймэл оюун ухаанаар тоноглосон нисгэгчгүй онгоц бүтээхээр төлөвлөж байна.

Тодруулбал, тус яам 2035 оны орчмоос ашиглалтаас гаргах “F-2” сөнөөгч онгоцны дараагийн загварыг хөгжүүлнэ. Нисгэгчгүй онгоцыг ийнхүү шинэ загвартай хослуулснаар дайсны сөнөөгч онгоц болон пуужингийн байршлыг илүү хурдан хугацаанд тогтоох боломжтой байна.

Мөн ийм онгоцнууд нь нисгэгчдийн аюулгүй байдлыг хангахаас гадна хариу өгөх чадавхыг сайжруулах төлөвтэй байна. Батлан хамгаалахын яам хиймэл оюун ухаант технологийг сайжруулах судалгаанд зориулах санхүүжилтээ ирэх санхүүгийн жилийн төсөвт тусгах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Энэхүү судалгаагаар нисэх онгоцны автоматаар нисэх хүчин чадлаас гадна цаг агаар, газар нутгийн байдалтай дасан зохицох чадварыг нь хөгжүүлэхээр зорьж байна. Тийнхүү ийм онгоцнуудыг 2035 оны орчмоос ашиглаж эхлэх зорилт дэвшүүлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.