ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал эд, мал арвижна
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ МЭНГЭТЭЙ МОРЬ ӨДӨР
- Аргын тооллын: 2021.06.15, Мягмар гараг
- Билгийн тооллын: 5, Үнэг одтой, хөх морь өдөр.
- Үс засуулвал: Эд, мал арвижна.
- Наран ургах, шингэх: 04.52-20.53
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Сансар
- Суудал: Мод
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.