Эхээсээ төөрсөн бамбарууш 12,6 кг болж жин нэмсэн байна.

Эхээсээ төөрсөн бамбарууш 12,6 кг болж жин нэмсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд 5 дугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирсэн. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байсан тул БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар шийдвэрлэн тэжээж байгаа.

Бамбарууш тухайн үед зургаан кг жинтэй байсан бол өнөөдөр жинлэхэд 12,6 кг болж нэг дахин жин нэмсэн байна. Мөн хүзүүвчийг нь солиход маш их уурлаж, бяртай болсон байна гэдгийг Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Г.Баярбат хэллээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/266994

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.