Байгаль орчныг нөхөн сэргээх орлого бүрдүүлэх төслийн хэлэлцүүлэг болов.

Байгаль орчныг нөхөн сэргээх орлого бүрдүүлэх төслийн хэлэлцүүлэг болов.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийн цахим хэлэлцүүлэг даваа гарагт боллоо.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 39.2 хувийн биелэлттэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан уг асуудлыг Байгаль орчны салбарын нэн тулгамдсан асуудал хэмээн хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 43 дугаар тогтоолоор баталсан журмыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлэв.

Журмыг шинэчлэн баталснаар хуульд заасан хувь хэмжээний дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг оновчтой төлөвлөх, орлогын зарцуулалтыг ил тод болгох, түүнд хяналт тавих боломж бүрдэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг болох юм.

Уг асуудлын хүрээнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, 21 усны сав газрын захиргаад, 34 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.

Хурлын чиглүүлэгчээр БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Эрдэнэбулган ажиллаж Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МҮБХ-ноос нэр бүхий зарим бөхийг улсын наадамд барилдахгүй байхыг уриалжээ. 2021-06-15

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар цахим хэлэлцүүлэгт оролцов. 2021-06-15

Авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах хоёрын аль нь чухал вэ гэдэгт цэц ХҮНИЙ ЭРХ гэж хариуллаа. 2021-06-15

Ц.Ганцэцэг: 950 тэрбумын НДШ-ийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүллээ. 2021-06-15

"Допингийн асуудал"-ыг ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэх шалтгаанаар хаажээ. 2021-06-15

Байгаль орчныг нөхөн сэргээх орлого бүрдүүлэх төслийн хэлэлцүүлэг болов. 2021-06-15

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд 2021-06-15

Арваас дээш хүн цугласан үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулав. 2021-06-15

Шинжилгээгээр коронавируст халдварын 2386 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-15

Казахстан улс Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрөв. 2021-06-15

С.Амарсайхан: Улсын баяр наадмыг хойшлуулж, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. 2021-06-15