Шинжилгээгээр коронавируст халдварын 2386 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.06.15, 11:00 цаг)
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11 мянга гаруй сорьцод шинжилгээ хийснээс 2386 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа.
Эдгээрийн 1675 нь нийслэлд, 711 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомыг нь давс, содатай усаар угаах, айлд зочлохгүй байх, 5-аас дээш хүүхдийг тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг ЭМЯ-наас сануулав.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 80733 боллоо. Мөн хугацаанд 797 хүн эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт 57 822 хүн эдгэрчээ.
Харин коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өнгөрсөн шөнө 11 хүн нас баржээ.
Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт коронавируст халдвартай нийт 9 346 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 62.3 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол үлдсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.