Солонгос хоорондын холбооны шугамуудыг сэргээхийг шаарджээ

Солонгос хоорондын холбооны шугамуудыг сэргээхийг шаарджээ

Солонгос хоорондын холбооны шугамуудыг ямар нэг урьдчилсан болзолгүйгээр сэргээх ёстой гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч мягмар гарагт Сөүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

"Холбооны шугамууд бол харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл бөгөөд хоёр Солонгос эдгээрийг дэмжихээр удаа дараа тохиролцсон" гэж тэрбээр цохон хэлсэн байна.

Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагын идэвхтнүүд ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгүүдийг илгээсэнтэй холбогдуулан БНАСАУ өнгөрсөн оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс эхлэн БНСУ-тай харилцах холбооны бүх шугамыг хаасан юм. Пёньян ухуулах хуудас илгээснийг хоёр талын энхийн хэлэлцээрийг зөрчсөн дайсагнасан үйлдэл гэж үзэн, БНСУ-ын Хөдөлмөрийн намын Төв Хорооны байр болон БНСУ-ын Ерөнхийлөгчийн байрыг холбосон хоёр орны удирдагчдын шууд утас, Умард, Өмнөдийн армийн холбооны шугам зэрэг  хоёр Солонгосын хооронд байнга холбоо тогтоодог бүх телефон утсыг тасалжээ. Дараа нь Кэсон хотод байрлах хоёр Солонгосын холбооны байрыг дэлбэлсэн билээ.

Үүнээс хойш БНАСАУ хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа сэргээх тухай БНСУ-ын талаас тавьсан саналд хариу өгөөгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.