БНСУ-д өчигдөр Купан (Coping) худалдааны төвийн барилгад гал гарч 27 цаг үргэлжилж байна.
Өчигдөр Генги мужийн Ичон хотын Купан (Coping) худалдааны төвийн агуулахад гал гарч 27 цаг үргэлжилж байна. Шөнөжингөө гал унтраах ажлыг хийсэн боловч хар утаа төдийгүй үе үе шатаж буй улаан дөлтэй мөн барилгад шатамхай материал шатаж, дэлбэрэлт үргэлжилсээр байжээ.
Өчигдөр өглөө худалдааны төвийн агуулахын 244 ажилчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж, галыг унтраасан боловч 11 цаг 50 минутанд барилга дотор дахин гал асаж, өчигдөр шөнө улаан гал байшинг бүхэлд нь хамарчээ.
Нэг гал сөнөөгчид сураггүй алга болж, нэг нь хүнд шархаджээ. Гал түймэртэй тэмцэх газар нэмж хүн хохирохоос айж, өчигдөр үдээс хойш эрэн хайх ажиллагааг зогсоов.
Сураггүй болсон гал сөнөөгч нь 54 настай Ким овогт нь Гёнги Гванжугийн Гал унтраах ангийн 119 аврах багийн гишүүн байжээ.
Түймрийн эхэн үед галыг тодорхой хэмжээнд унтраасан тул дөрвөн гал сөнөөгч болон гал сөнөөх бригадыг удирдаж байсан Ким овогтын хамт барилгад хүн үлдсэн эсэхийг шалгахаар хонгилын хоёрдугаар давхар луу буужээ. Тухайн үед гал гэнэт дахин асаж аюултай байдал үүссэн тул багийн дөрвөн гишүүн барилгаас гарч амжсан боловч гал сөнөөх бригадыг удирдаж байсан Ким овогт гарч амжаагүй байна.
Гал унтраах алба галыг унтраасан даруйд барилгын аюулгүй байдлын оношлогоо хийсний дараа барилга доторх эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Өчигдөр өглөөний 05.30 цагийн орчимд эхэлсэн энэхүү галын шалтгааныг үргэлжлүүлэн шалгах болно гэж хэлжээ.
Эх сурвалж : MBS
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.