БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин “G7 “дээд хэмжээний уулзалтанд оролцож дуусаад эх орондоо ирлээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 7 том улсын Европт болсон 8 өдөр 6 шөнийн “ G7” дээд хэмжээний уулзалтанд оролцоод өнөөдөр 18-ний өглөө тэргүүн хатагтайн хамт эх орондоо ирлээ.
Энэхүү айлчлал нь коронавирусын халдвар (COVID-19) -аас хойш хийсэн анхны нүүр тулсан дипломат уулзалт бөгөөд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Их Британи улсад болсон ” G7 “ дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн түүхэнд анх удаа Ерөнхийлөгч Мүн Жэ Ин G7 дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Өнгөрсөн жил ” G7 “дээд хэмжээний уулзалт уригдсан ч ( COVID-19) -ийн улмаас цуцлагдаж байжээ.
“G7” дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин COVID-19-ийг даван туулахын тулд дэлхийг вакцины төвөөр хангах мөн ирэх жил гэхэд хөгжиж буй орнуудад 200 сая долларын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хойшдоо дээд хэмжээний дипломат арга хэмжээнд чин сэтгэлээсээ оролцох төлөвтэй байгаагаа хэлжээ.
Эх сурвалж :한국일보
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.