Олимпын наадмын нээлтийн ёслолд 20 мянган хүн оролцуулахаар төлөвлөж байна

Олимпын наадмын нээлтийн ёслолд 20 мянган хүн оролцуулахаар төлөвлөж байна

Японы нийслэл Токио хотноо удахгүй болох зуны Олимпын наадмыг зохион байгуулагчид наадмын нээлтийн ёслолд 20 мянга орчим хүнийг оролцуулахаар төлөвлөж байна гэж "Kyodo" агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, энэ тоонд жирийн үзэгчид болон наадмыг зохион байгуулж буй хүмүүсийн аль алиныг багтаажээ.

Токиогийн Олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм. Харин Японы үзэгчдийн хувьд тоог нь хязгаарлах, амны хаалт заавал зүүх зэрэг нөхцөлтэйгөөр оруулах төлөвтэй байна. Мөн үзэгчдийн суудлаас чанга хашгирч, орилохыг хориглоно. Харин халдварын нөхцөл байдал дахин хүндэрсэн тохиолдолд дотоодын үзэгчидгүйгээр зохион байгуулахыг Японы эрх баригчид үгүйсгэхгүй байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Италид “COVID-19”-ийн “ногоон паспортыг” пүрэв гаргаас ашиглаж эхэлжээ. 2021-06-18

Аризонад буутай этгээд гал нээжээ 2021-06-18

БНХАУ-аас баруун хойд нутгаас аварга хирсний үлдэгдлийг олжээ 2021-06-18

Ираны 13 дахь ерөнхийлөгчийн сонгууль бямба гарагт дуусжээ 2021-06-19

Олон улсын олимпын хороо самбо бөхийн спортыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө 2021-06-19

Олимпын наадмын нээлтийн ёслолд 20 мянган хүн оролцуулахаар төлөвлөж байна 2021-06-20

В.Путин: КОВИД-19-тэй тэмцэхэд бүх хүчин чармайлт, нөөц бололцоогоо төвлөрүүлэх нь чухал байгааг онцлов. 2021-06-20

Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 19 цаг үргэлжилжээ. 2021-06-21

Крымд үерт автсан бүсээс 1800 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 2021-06-21

Японы долоон мужид коронавирустэй тэмцэх чангатгасан арга хэмжээ хэрэгжиж эхэллээ. 2021-06-21

Арменийн парламентын ээлжит бус сонгуульд Пашиняны нам тэргүүлж байна. 2021-06-21