Крымд үерт автсан бүсээс 1800 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Крымд үерт автсан бүсээс 1800 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Хүчтэй аадар бороо орсны улмаас үерт автсан бүсээс аврагчид 1800 орчим хүнийг нүүлгэн шилжүүллээ гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Крым дахь Ерөнхий газар мэдээлэв.

“Одоогийн байдлаар 200 орчим хүн түр хугацаагаар байрлуулах таван төвд байрлаж байна. Үерийн бүсээс 1773 хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Керчь хотоос 1492 хүн, үүнээс 275 нь хүүхэд, Ялта хотоос 281 хүн нүүлгэн шилжүүлснээс 46 нь хүүхэд байна" гэж мэдээлэлд дурджээ.

Зургаадугаар сарын 17-нд шилжих шөнө Крымийн зүүн хэсэгт хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэжээ. Керчь болон түүний ойролцоох нутгуудад бараг хоёр сард орох хур тунадас унасан байна.

Хүчтэй аадар бороо орсны дараа Крымд бүс нутгийн хэмжээнд онцгой байдал зарлажээ.

Зургаадугаар сарын 16-18-ны хооронд орон сууц орчмын 426 газар, 365 орон сууц, сургууль, эмнэлэг гэх зэрэг 18 объект усанд автжээ. Одоогийн байдлаар зургаан хотын 64 орон сууц усанд автсан хэвээр байгаа аж.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ираны 13 дахь ерөнхийлөгчийн сонгууль бямба гарагт дуусжээ 2021-06-19

Олон улсын олимпын хороо самбо бөхийн спортыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө 2021-06-19

Олимпын наадмын нээлтийн ёслолд 20 мянган хүн оролцуулахаар төлөвлөж байна 2021-06-20

В.Путин: КОВИД-19-тэй тэмцэхэд бүх хүчин чармайлт, нөөц бололцоогоо төвлөрүүлэх нь чухал байгааг онцлов. 2021-06-20

Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 19 цаг үргэлжилжээ. 2021-06-21

Крымд үерт автсан бүсээс 1800 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 2021-06-21

Японы долоон мужид коронавирустэй тэмцэх чангатгасан арга хэмжээ хэрэгжиж эхэллээ. 2021-06-21

Арменийн парламентын ээлжит бус сонгуульд Пашиняны нам тэргүүлж байна. 2021-06-21

ОХУ-ын Элчин сайд Вашингтон руу буцжээ. 2021-06-21

“Токио-2020” олимпын тамирчдын тосгоныг танилцууллаа 2021-06-21

АНУ-ын 16 муж улс хүн амынхаа тэн хагасаас илүү хувийг бүрэн вакцинжуулжээ 2021-06-21