БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 610-аар нэмэгдэж нийт 153,155-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 06 дугаар сарын 24-ний 00.00 цагийн байдлаар 610-аар нэмэгдэж нийт 153,155-д хүрэв.
Шинээр илэрсэн 610 тохиолдлын 34 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 144,788 (+409) иргэн эдгэрсэн бол 2,008 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 10,438,782 (+28833) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 10,164,656 (+37043) иргэний хариу сөрөг гарч 120,971 (-8820) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 6,359 (+200) иргэн байна.
Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тунд 28,485 хүн хамрагдаж нийт 15,150,121, бүрэн тунд 119,117 хүн хамрагдаж нийт 4,413,494-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.