БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх үйл ажиллагаа, шат дараалал

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх үйл ажиллагаа, шат дараалал

1. БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭД НЬ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ /СХТТШ/ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ.

СХТТШ-ын бүртгэлийг хаана, хэзээ, ямар журмаар бүртгэх талаарх мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-ын цахим хуудас /www.hudulmur-halamj.gov.mn/ болон зарлалын самбараар, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлнэ.

2. БҮРТГҮҮЛСЭН ИРГЭД НЬ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ /СХТТШ/ ӨГӨХ

СХТТШ өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн шалгалтад орох хуваарийг ХХҮЕГ болон БНСУ-ын АҮХНГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудсууд /www.hudulmur-halamj.gov.mn, www.monkor.net/ болон зарын самбар дээр гарна.

Иргэд шалгалтад холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, өөрийн биеэр тогтсон хугацаанд орно. Шалгалтаас хоцорсон тохиолдолд дахин орох боломжгүй. Мөн бүртгэлийн хураамж буцаан олгохгүй болохыг анхаарна уу. СХТТШ-ын хүчинтэй хугацаа шалгалтын хариу гарсан өдрөөс хойш 2 жил байна.

3. ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ /ЭМҮШ/-НД ХАМРАГДАХ

СХТТШ өгч тэнцсэн иргэд ХХҮЕГ-аас гаргасан хуваарийн дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ /ЭМҮШ/-нд хамрагдах ба хаана, хэзээ ЭМҮШ-д хамрагдах талаарх мэдээлэл, хуваарь нь ХХҮЕГ-ын цахим хуудас /www.hudulmur-halamj.gov.mn/  болон зарын самбар дээр гарна.

ЭМҮШ-д хамрагдсан иргэд үзлэгт орсноос хойш 2 хоногийн дараа ХХҮЕГ дээр өөрийн биеэр ирж тэнцсэн эсэх хариуг авах бөгөөд тэнцсэн иргэд Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар нэр байршуулах бүртгэл хийлгэнэ. ЭМҮШ-д хамрагдаагүй болон тэнцээгүй иргэдийг Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар бүртгэх боломжгүй.

4. СОЛОНГОСЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ ДЭЭР АЖИЛ ХАЙГЧААР НЭР БАЙРШУУЛАХ БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ

БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байршуулах бүртгэл хийлгэсэн иргэдийн материалыг ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний  хэлтэс /АХШХХ/-ээс БНСУ-ын хүлээн авагч байгууллагад програмаар илгээх ба солонгосын тал шалгалтанд тэнцсэн эсэх, бичиг баримт бүрэн эсэхийг шалгаж ажил хайгчаар байршуулна. Байршсан иргэдийн мэдээллийг ХХҮЕГ-ын цахим хуудас /www.hudulmur-halamj.gov.mn/-аар мэдээлнэ. Мөн БНСУ-ын АҮХНГ-ын /www.monkor.net/ цахим хуудсаар бүртгүүлж шалгаж болно. Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байрших нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүйг анхаарна уу.

5. АЖЛЫН САНАЛ БУЮУ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТЭЙ ТАНИЛЦАХ

Солонгосын талын ажил олгогч нь монгол ажилтан авах хүсэлт гаргасан тохиолдолд Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршсан ажил хайгчдаас сонгодог бөгөөд тухайн ажил хайгч иргэнд зөвхөн ажлын санал буюу хөдөлмөрийн стандарт гэрээ ирнэ. Ажлын санал ирсэн үед ХХҮЕГ-ын АХШХХ-ээс тухайн иргэнд утсаар мэдэгдэхийн зэрэгцээ цахим хуудсанд тавина. Ажлын санал ирсэн бол гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ ХХҮЕГ дээр ирж Хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцан хариугаа 7 хоногийн дотор өгөх ёстой. 14 хоногт хариу өгөөгүй тохиолдолд ажлын саналыг хүчингүйд тооцдог. Хөдөлмөрийн гэрээний нөхцөл таалагдаагүйн улмаас уг ажлын саналаас 1 удаа татгалзах эрхтэй ба энэ тохиолдолд Хөдөлмөрийн биржид буцаж байршиж дараагийн ажлын санал иртэл хүлээнэ. Бусад хувийн шалтгаанаар татгалзвал байрших эрх 1 жилээр хаагдаж, жилийн дараа өөрийн биеэр ирж дахин байршиж болно. Дахин байршихын тулд СХТТШ-ын оноо хүчинтэй байх ёстой. СХТТШ-ын хүчинтэй хугацаа шалгалтын хариу гарсан өдрөөс хойш 2 жил байна.

6. БНСУ-ЫН ЦАХИМ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ИРЭХ

Ажлын санал хүлээн авч Хөдөлмөрийн гэрээг зөвшөөрсөн тохиолдолд БНСУ-ын Хууль зүйн яам, цагаачлалын албанаас цахим визийн зөвшөөрөл ирэхийг хүлээнэ. Хөдөлмөрийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурснаас хойш 14-90 хоногийн дотор багтаж визийн зөвшөөрөл ирэх ба ирсэн даруйд ХХҮЕГ-ын АХШХХ-ээс тухайн иргэнд утсаар болон цахим хуудсаар мэдээлнэ. Ажил хайгч иргэн болон солонгосын талын ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулах хүсэлт тавьснаар визийн зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжгүй болно.

7. ВИЗИЙН ЦАХИМ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГДСОН ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАВТАН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ /ЭМДҮШ/-НД ХАМРАГДАХ

Визийн цахим зөвшөөрөл олгогдсон иргэдийг ЭМДҮШ-нд хамрагдахыг ХХҮЕГ-аас тухайн иргэнд утсаар мэдэгдэнэ. ЭМДҮШ-нд цаг хугацаандаа хоцролгүй орох шаардлагатай. Давтан үзлэгт орсон иргэд 1-2 хоногийн дараа ХХҮЕГ-ын АХШХХ-ээс  ирж тэнцсэн эсэх хариугаа авна.  ЭМДҮШ-нд хамрагдаагүй, хоцорсон болон тэнцээгүй иргэд Солонгос улс руу Хөдөлмөрийн гэрээгээр явах боломжгүй болж ажил хайгчийн бүртгэлээс хасагдана.

8. ЯВАХЫН ӨМНӨХ АЛБАН ЁСНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАХ

ЭМДҮШ-нд тэнцсэн иргэд явахын өмнөх сургалтанд хамрагдаж солонгос хэл, солонгосын түүх соёл, Солонгос улсад банкны үйлчилгээ хэрхэн авах, даатгалд хамрагдах зэрэг мэдээлэл авна. Сургалт хаана, хэзээ хамрагдах талаарх мэдээллийг ХХҮЕГ-аас утсаар мэдээлнэ.

9. БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ВИЗ МЭДҮҮЛЭХ

Визийн цахим зөвшөөрөл олгогдож ЭМДҮШ-нд тэнцсэн иргэдийн гадаад паспортыг БНСУ-ын Элчин сайдын яаманд АХШХХ-ийн мэргэжилтэн материал бүрдүүлж холбогдох виз мэдүүлнэ. Виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тухайн иргэн бүрдүүлж өгөх үүрэгтэй. Мөн ХХҮЕГ-аас өгсөн мэдээллийн дагуу тухайн ажил хайгч иргэн тушаавал зохих төлбөрүүдийг хийж тооцоо дуусгана. Үүнтэй зэрэгцэн ХХҮЕГ-аас БНСУ-ын хил нэвтрэх өдрийн товыг тухайн иргэнд утсаар мэдэгдэнэ.

10. БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР ЯВАХ

Виз олгогдсон, бэлтгэл дуусгасан иргэд өөрөөс шалтгаалах хувийн бэлтгэлээ базааж, явах өдрөө ХХҮЕГ-аас зарласан хугацаанд нисэх онгоцны буудалд очиж, ХХҮЕГ-ын нэгдсэн зохион байгуулалтын дор БНСУ руу зорчино.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 357 хүн илэрчээ... 2021-06-21

БНСУ-д зай барих журмыг ирэх долоодугаар сарын 1-нээс сулруулна 2021-06-21

БНСУ-ийн Бусан хотын захирагч асан У Го Дун доод албан тушаалтантайгаа зүй бус хандсан хэргээр 7 жил хорих ялаар шийтгэхээр болжээ. 2021-06-21

Сун Ким: БНАСАУ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна. 2021-06-21

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ 2021-06-21

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх үйл ажиллагаа, шат дараалал 2021-06-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 395 хүн илэрчээ... 2021-06-22

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 645 хүн илэрчээ... 2021-06-23

БНСУ-д хорио цээрийн дэглэмээ дахин гурван долоо хоногоор сунгасан 2021-06-23

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 610-аар нэмэгдэж нийт 153,155-д хүрэв. 2021-06-24

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 634 хүн илэрчээ... 2021-06-25