Израил “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн жуулчдад хилээ нээхээ хойшлуулжээ.

Израил “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн жуулчдад хилээ нээхээ хойшлуулжээ.

 Израилын эрх баригчид коронавирусний вакцин хийлгэсэн жуулчдад хилээ хараахан нээхгүй байхаар шийджээ.

“Яг одоо бидний зорилго бол дэлхий даяр тархаад буй “Дельта” хувилбараас иргэдээ хамгаалах юм. Тиймээс бид зорилгодоо хүрэхийн тулд аль болох хурдан ажиллахаар шийдсэн” гэж Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет мэдэгдсэн байна.

Израил улс долоодугаар сарын 1-нээс “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн жуулчдыг тодорхой нөхцөлтэйгөөр хүлээж авна гэж мэдээлж байсан юм.  

Энэтхэгт анх илэрсэн коронавирусний "Дельта" хувилбар одоогоор дэлхийн 90 орчим оронд тархжээ. Уг хувилбар нь илүү халдвартай тул дэлхий даяар эрчимтэй тархаж байгааг ДЭМБ-аас анхааруулсан.

Израилд өнгөрсөн хоногт “SARS-CoV-2”-ийн 100 гаруй шинэ тохиолдол илэрсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.