Мексикт Pfizer вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийхийг зөвшөөрлөө.
Мексикийн Засгийн газар коронавирусний эсрэг Pfizer вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хийхээр баталсан талаар тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Уго Лопес-Гатель мэдэгджээ.
Энэ нь Мексикт хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн анхны вакцин болж байна.
Мексикт энэ сарын 4-нд коронавирусний халдварын дараа илэрдэг хар хөгц өвчний анхны тохиолдол бүртгэгджээ.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар тавдугаар сард Pfizer вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн юм.
Pfizer вакциныг насанд хүрэгсдэд 95 хувийн үр дүнтэй, хүүхдүүдэд 100 хувийн үр дүнтэй байна гэж судалгаагаар тогтоожээ. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс өгсөн мэдээллээр Pfizer вакцины хүүхдүүдэд үзүүлэх хариу урвал нь том хүнийхтэй адил бөгөөд долоо хоногийн дотор арилж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.