Борлож сэвхэтсэн арьсыг цайруулах ДӨРВӨН хялбар арга

Борлож сэвхэтсэн арьсыг цайруулах ДӨРВӨН хялбар арга

Зуны улиралд нүүрний арьс борлож, сэвхтэх нь бидний сэтгэлийг зовоосон асуудал болдог. Нүүрээ цайруулахдаа буруу арга хэрэглэвэл арьсаа үрчлээтүүлж, барзайлгаж, түлэх аюултай. Та бүхэндээ гэрийн нөхцөлд хоргүй зүйлүүд ашиглан арьсаа цайруулах хялбар зөвлөгөөг хүргэе.


Улаан лооль, сүү

Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болдог. Улаан лоолийн шүүс болон сүүгээ ижил хэмжээтэйгээр холиод хөвөнд шингээн арьсаа арчих эсвэл нүүр, хүзүүндээ шүүсээ түрхээд хэсэг байлгана.

Тараг болон нимбэгийн шүүс

Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа 60 гр таргийг нимбэгийн шүүстэй холиод нүүр хүзүүндээ жигд түрхэнэ. Үүнээс хойш 5 минут тутамд бэлтгэсэн маскаасаа дахин түрхэж давхарлах хэрэгтэй. 30 минутын дараа бүлээн усаар угаагаад нүүр хүзүүгээ хөнгөн арчаарай. Энэхүү маскийг 7 хоногт 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Өргөст хэмх болон нимбэг

Ойролцоогоор 15 мг өргөст хэмхийн шүүсийг адил хэмжээний нимбэгийн шүүстэй холиод нэг удаагийн маскны сальфетка эсвэл хөвөнд шингээн нүүр хүзүүндээ тавина. 10 минутын дараа үлдэгдлийг бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй. Энэхүү маскийг хуурай болон хэвийн арьстай бол долоо хоногт 1 удаа, тослог болон холимог арьстай бол долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

Улаан лооль, овъёос

Улаан лооль нь арьсыг цайруулж, тослогийг тэнцвэржүүлдэг бол овъёос нь сэвх толбыг бүдгэрүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй. Энэхүү маскийг гэрийн нөхцөлд бэлтгэж болно. Үүний тулд та ойролцоогоор 1 халбага улаан лоолийн шахсан шүүсийг адил хэмжээний овъёос болон тарагтай хольж өтгөртөл нь хутгаарай. Бэлтгэсэн зуурмагаа нүүр хүзүү болон гартаа түрхэж, 30 минутын дараа бүлээн усаар угаахад л хангалттай.  Хэрэв та хэт хуурай болон эмзэг арьстай бол дараа нь чийгшүүлэх тос, серум түрх.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.