Их Британид дийлэнх хязгаарлалтыг цуцална

Их Британид дийлэнх хязгаарлалтыг цуцална

Цаашид амны хаалт зүүхийг шаардахгүй бөгөөд тусгаарлалтын дүрэм журмуудыг цуцлах төлөвтэй байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.

"Дельта" хувилбараар халдварлах тохиолдол орон даяар эрс нэмэгдэж байгаа учир иймэрхүү алхмыг авч хэрэгжүүлэхэд эрт байна гэж зарим шинжээч анхааруулсан хэдий ч Б.Жонсон ийнхүү мэдэгдсэн байна.

Тодруулбал, 16 сар үргэлжилсэн хэсэгчилсэн хязгаарлалтыг дуусгавар болгосноор гэр дотор хамгийн ихдээ 6 хүн цугларах журам болон гэрээсээ ажиллах зөвлөмжийг цуцлах аж. Энэ талаарх эцсийн шийдвэрийг 7 дугаар сарын 12-нд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нягталж үзсэний дараа зарлах ажээ.

Харин дунд сургуулийн хичээл, аялал, тусгаарлалт хэрхэх талаар эрх баригчид ойрын хугацаанд мэдэгдэнэ. 
Амны хаалт зүүх журмыг цуцалсны дараа ч хүмүүс олноор цугларсан газар бусдыгаа хүндэлж амны хаалтаа тогтмол зүүнэ гэдгээ Ж.Жонсон мэдэгдсэн байна.

Дийлэнх хязгаарлалтыг тийнхүү цуцлах болсныг Их Британийн ерөнхий сайд вакцинжуулалтын үр дүнд халдвар болон нас баралт хоорондын холбоо хамаарал суларсантай холбон тайлбарлажээ.

Үүнээс гадна энэ сард халдварын тохиолдол өдөрт 50 мянгад хүрч магадгүй бөгөөд коронавирусний халдварын улмаас нас баралтын тохиолдол нэмэгдэж болзошгүй байгаатай зохицох  хэрэгтэйг тэрбээр сануулав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.