НҮБ вакцинжуулалтын төлөвлөгөө гаргахыг уриалжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш бүх нийтийн вакцинжуулалтын төлөвлөгөөний талаар санаачилга дэвшүүлжээ.
“Бидэнд гарз хохирол учирч буй нь нэгэнтээ дасал болж, олон хүн өвчин зовлонд нэрвэгдэж байна. Биднийг чиглүүлдэг эцэг эхүүд, бидэнд урам зориг хайрладаг охид, хөвгүүд, мэргэн ухаанаа хайрладаг эмээ, өвөө, амьдралд өнгө нэмдэг анд нөхдийнхөө араас бид гашуудаж байна. Цар тахал дуусах шинж ажиглагдахгүй байгаа бөгөөд энэ онд олон хүн амь насаа алдлаа. Вакцинжуулалт л бидэнд итгэл найдвар төрүүлж буй хэдий ч явц нь хэтэрхий удаан байна. Үүнээс гадна вирус өргөн хүрээг хамарч тархах тусам илүү аюултай хувилбарууд шинээр бий болсоор байна” хэмээн Гутерриш онцлон тэмдэглэв.
“Вакцинжуулалттай холбоотой алдаа дутагдлаа сийрүүлэхийн тулд бид эрүүл мэндийн салбарт түүхэндээ байгаагүй том төслийг санаачлах хэрэгтэй" гэж тэрбээр мэдэгджээ. Вакцины үйлдвэрлэлийг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлж, шударгаар хуваарилахын тулд вакцинжуулалтын төлөвлөгөө боловсруулахыг НҮБ-ын тэргүүн дэлхийн удирдагчдад уриалав.
Тийнхүү вакцин үйлдвэрлэгч орнууд, ДЭМБ, “GAVI” эвсэл, эмийн байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийг хуралдуулахаар төлөвлөж буйгаа Гутерриш хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.