Шведэд онгоц осолдсоны улмаас 9 хүн амиа алджээ.

Шведэд онгоц осолдсоны улмаас 9 хүн амиа алджээ.

 Өнгөрсөн пүрэв гарагт Шведийн Эребру хотын ойролцоо нисэх онгоц осолдсоны улмаас дотор нь сууж явсан 9 хүн амиа алджээ.

Онгоц хөөрөх, буурах зурвасаас хэдэн зуун метрийн зайд осолдон унаж, шатсан байна. Аврах ажиллагааны төвийн тэргүүн Эмиль Густавссоны мэдэгдсэнээр, нийт 9 хүн сууж явсан тус онгоц нь шүхрээр буух зориулалттай онгоц байсан аж.

Ослын шалтгааны талаар цагдаа нар нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Осол болсонтой холбогдуулан Шведийн Ерөнхий сайд Стефан Лёвен амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.