Ким Жон Уны дүү Сөүлийг “аймхай нохой” гэж шүүмжилжээ

Ким Жон Уны дүү Сөүлийг “аймхай нохой” гэж шүүмжилжээ

БНАСАУ-ын хээрийн сургуулилтын үеэр баллистик пуужин харвасан нь өөрийгөө хамгаалах үйлдэл байсан бөгөөд үүнийг БНСУ эсэргүүцсэн нь үүсээд буй нөхцөл байдлыг зөвхөн хурцатгаж байна гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, Хөдөлмөрийн намын Төв хорооны газрын нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон мэдэгдээд Өмнөд Солонгосыг “Хуцаж буй аймхай нохой”-той зүйрлэжээ.

“Өмнөд Солонгос хээрийн сургуулилтыг “Утга учиргүй үйлдэл” хэмээн нэрлэж, шууд хариу үйлдэл гаргасан нь Өмнөдөд үл итгэх, үзэн ядалт, зэвүүцлийг нэмэгдүүлж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Ким Ё Жон өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг нэрийг цохолгүйгээр, Хөх Ордныг “Түлэгдсэн хүүхэд галаас айдаг мэт” гэхчлэн ёжилжээ.  

“Энхийн цагаан тагтааны үүрэг гүйцэтгэдэг, зөөлөн бөгөөд нөхөрсөг элч гэгддэг Ким Ё Жон ийм хатуу мэдэгдэл гаргасан нь Хойд Солонгос дарамт шахалтаа нэмэгдүүлж буйг илтгэж байна” гэж БНСУ-ын Бодлого судлалын Азийн хүрээлэнгийн шинжээч Го Мён-хюн тайлбарлажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.