БНСУ: Гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгана
БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас 2021.07.19 – 2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сар сунгах болсон талаар мэдэгдэл гаргасан байна.
Хамрагдах хүрээ :
- 2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн
- Долдугаар сарын 19 өдрийн байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн
Дараах тохиолдолд виз сунгагдахгүй:
- Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан
- E8 , E9, E10, G1, H2 визний төрөл
- Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа
- Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй
- Гэмт хэрэгт холбогдсон
Цэнхэр паспорт дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй бөгөөд Covid-19-ийн тархалтаас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг зөвхөн онлайнаар шалгах боломжтой гэнэ.
Долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн https://www.hikorea.go.kr/Main.pt вэб сайтын Expiry date and check хэсэг рүү орж, паспорт хувийн мэдээллээ оруулан сунгагдсан хугацааг шалгана. Дэлгэрэнгүйг 1345 лавлана уу. ( 0* 7* 0 дарааллаар монгол ажилтантай холбогдоно)
Эх сурвалж: Asia People Mongolia, www.hikorea.go.kr
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.