Сөүлд хэт халах төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ

Сөүлд хэт халах төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ

 БНСУ-ын нийслэл Сөүл хот болон нутгийн зарим хэсгээр хэт халах төлөвтэй байгаатай холбогдуулан тус улсын Цаг уурын газар анхааруулга гаргажээ. Тодруулбал, энэ долоо хоногт өдрийн цагаар агаарын температур цельсийн +36 хэмд хүрэх төлөвтэй байна.

Солонгосын Цаг уурын газрын /KMA/ мэдээлснээр, Сөүл болон төвийн нутгийн Гёнги, Ганвон, Чунчён болон баруун өмнөд нутгийн Жёлла мужид хэт халах төлөвтэй байна. Ийм анхааруулгыг агаарын температур хоёр болон түүнээс дээш хоногийн хугацаанд цельсийн 35-аас дээш хэмд хүрэх төлөвтэй байгаа үед гаргадаг.

Мөн “KMA” зүүн өмнөд нутгийн Гёнсанд хэт халахыг сэрэмжлүүлсэн зөвлөмж гаргасан бөгөөд энэ нь агаарын температур хоёр болон түүнээс хоног цельсийн 33-аас дээш хэм байх төлөвтэй байгааг илэрхийлдэг байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Жёлла болон Өмнөд Гёнсан мужийн баруун хэсгээр, Жежү аралд бороо орох төлөвтэй байгааг, мөн нутгийн бусад хэсгээр ширүүн бороо орж, салхи салхилж, аянга цахилгаан цахиж болзошгүй талаар мэдээлжээ.

Цаг уурын газрын мэдээллээр, энэ долоо хоногт улсын хэмжээнд агаарын температур цельсийн 31-36 хэмд хүрэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгос залуу үеийнхэндээ Өмнөд Солонгосын соёлд автахгүй байхыг анхааруулжээ. 2021-07-19

Дипломатчийн хэлсэн үгний төлөө Өмнөд Солонгос улс Японы элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ 2021-07-19

БНСУ: Гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгана 2021-07-19

Мүн Жэ Иний дэмжигчдийн түвшин өсжээ 2021-07-19

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах шалгалт хойшиллоо 2021-07-19

Сөүлд хэт халах төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ 2021-07-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1278 хүн илэрчээ... 2021-07-20

БНСУ ын ерөнхийлөгч Мү Жэ Ин Японд хийх айлчлалаа цуцалжээ. 2021-07-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1784 хүн илэрчээ... 2021-07-21

БНСУ-ын Сөүл хотод хатуу хязгаарлалт тогтоох хугацааг дахин хоёр долоо хоногоор сунгалаа 2021-07-23

БНСУ-ын ЁНАП агентлагийн гүйцэтгэх захирал Чо Сун Бүг Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлэв. 2021-07-24