“Спутник V” болон “AstraZeneca”-гийн вакциныг хослуулан туршихыг зөвшөөрчээ

“Спутник V” болон “AstraZeneca”-гийн вакциныг хослуулан туршихыг зөвшөөрчээ

ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд “Спутник V” болон “Oxford-AstraZeneca”-гийн “COVID-19”-ийн вакциныг хослуулан турших зөвшөөрөл олгожээ.

“Орост гарган авсан вакциныг Их Британи-Шведийн вакцинтай хослуулан судлах бага хүрээг хамарсан туршилт явуулна” гэж ОХУ-ын Улсын эмийн бүртгэлийн газраас мэдээлсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хороо нэмэлт мэдээлэл шаардлагатай хэмээн үзэж, зөвшөөрөл олгох хугацааг хойшлуулсан юм.
Харин даваа гарагт Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан эмнэлзүйн туршилт явуулах шийдвэрийг сайшаасан байна.

Ирэх оны гуравдугаар сард дуусах судалгаанд сайн дурын 150 хүнийг хамруулж, хоёр вакцины хослол дархлааны хариу урвал хэрхэн үзүүлэхийг судална. 
Энэхүү судалгааг Москва, Санкт-Петербург хот дахь эрүүл мэндийн таван байгууламжид явуулна гэж Шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 106-д хүрсэн. 2021-07-23

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд анх удаа очив 2021-07-24

Токиог маргааш далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна. 2021-07-26

Япон улсыг далайн хүчтэй шуурга чиглэн ойртож байна 2021-07-28

Япон улс вакцины гэрчилгээ авахыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэллээ 2021-07-28

“Спутник V” болон “AstraZeneca”-гийн вакциныг хослуулан туршихыг зөвшөөрчээ 2021-07-28

Дэлхий дахинд коронавирусний “Дельта” хувилбар хурдацтай тархаж байна 2021-07-28

Хэнань мужид 70 гаруй хүн үерт осолдож, амиа алдаад байна. 2021-07-29

Дүрэм зөрчсөнөөс үүдэн хэд хэдэн тамирчны олимпод оролцох эрхийг түдгэлзүүлжээ 2021-07-31

АНУ, ЕХ-ны вакцинд хамрагдсан иргэдэд үйлчлэх шинэ журам хэрэгжиж эхэллээ 2021-08-02

Япон улс гадаадад суугаа иргэдээ коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-08-02