Дүрэм зөрчсөнөөс үүдэн хэд хэдэн тамирчны олимпод оролцох эрхийг түдгэлзүүлжээ
“Токио-2020” олимпод оролцож буй зарим тамирчин тогтоосон дүрэм журмыг зөрчих явдал гарсаар байгааг Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэллээ. Үүнээс улбаалан хэд хэдэн тамирчны олимпод оролцох эрхийг түдгэлзүүлсэн гэсэн боловч аль улсын хэн гэдэг тамирчин болохыг тодорхой хэлсэнгүй.
Ямартай ч Гүржийн нэгэн жүдоч тогтсон маршрутыг зөрчиж аялал жуулчлалын бүс болох “Tokyo tower”-т очсон болохыг Маса Такая хэвлэлийнхэнд ярьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.