“Багануур” ХК 220 мянган тонн бэлэн нүүрсний нөөцтэй байна
“Багануур” ХК он гарснаас хойш одоогоор нийт 12836.6 мянган куб метр хөрс хуулж, 2471.6 мянган тонн нүүрс борлуулан, 220 мянган тонн бэлэн нүүрсний нөөцтэй байна.
Дулааны цахилгаан станцуудын гадна 210.7 мянган тонн нүүрсний нөөц бий. Энэ оны үлдэх хугацаанд 1848 мянган тонн нүүрс хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад нийт 47 төрлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн нь энэ сарын 16-ны байдлаар 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.