Nikkei индекс хамгийн доод түвшиндээ хүрч унажээ
Японы “Toyota Motor” компани үйлдвэрлэлээ бууруулах шийдвэр гаргасантай холбоотойгоор Токиогийн хөрөнгийн биржийн гол индекс болох Nikkei өнгөрсөн оны 12 дугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ.
Арилжааны мэдээллээс үзвэл, Японы тэргүүлэгч 225 компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг Nikkei индекс өглөөний арилжааны төгсгөлд пүрэв гаргийнхтай харьцуулахад 0.98 хувиар буурч 27 013.25 пункт болжээ. Биржийн элит нэгдүгээр хэсгийн бүх компаниудын хувьцааны үнийг харуулдаг TOPIX индексийн хувьд 0.87 хувиар буурч 1 880.68 пунктэд хүрсэн байна.
Токиогийн индексүүд ийнхүү буурсан нь юуны түрүүнд Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани ирэх сард дэлхий даяарх үйлдвэрлэлээ урьдчилан төлөвлөснөөсөө 40 хувиар бууруулах шийдвэр гаргасантай холбоотой юм. Үүний шалтгаан нь хагас дамжуулагчийн хомсдол, түүнчлэн Зүүн Өмнөд Азид коронавирусний нөхцөл байдал муудсантай холбоотой байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.