Туркт коронавирусний цар тахалтай холбогдуулан шинээр хязгаарлалтууд тогтоов

Туркт коронавирусний цар тахалтай холбогдуулан шинээр хязгаарлалтууд тогтоов

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган коронавирусний цар тахалтай холбогдуулан тус улсад шинээр хязгаарлалтууд тогтоосноо мэдэгджээ.

Тодруулбал, вакцинд хамрагдаагүй иргэд зөвхөн PCR-ын шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдол холын аялалд явах, концерт, кино театраар үйлчлүүлнэ. Үүнээс гадна, боловсролын салбарт коронавирусний шинжилгээг тогтмол хийхээр болсон байна.

“Бид вакцин хийлгээгүй оюутнууд болон их сургуулийн ажилтнуудаас PCR-ын шинжилгээг тогтмол хийлгэхийг хүснэ. Мөн бид нислэг, холын аялал, мөн кино театраар үйлчлүүлж, концерт үзэхэд заавал шинжилгээний бичиг шаардана” гэж Эрдоган хэлжээ.

Түүний хэлснээр, Туркт хичээлийн жил эхэлсний дараа вакцин хийлгээгүй сургуулийн ажилтнууд долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа PCR-ын шинжилгээнд заавал хамрагдах ёстой байна.

Туркийн эрх баригчид нэгдүгээр сарын 14-нөөс Хятадын “Sinovac Biotech” компанийн “CoronaVac”, “Pfizer, BioNTech”-ийн вакциныг ашиглан хүн амаа вакцинжуулж эхэлжээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, одоогийн байдлаар 82 сая гаруй хүн вакцинд хамрагдсан бөгөөд 43 сая хүн эхний тунг хийлгэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.