БНХАУ-ын Сансар судлалын агентлаг “Журонг”-ийн буулгасан зургуудыг танилцууллаа
БНХАУ-ын Сансар судлалын агентлаг Журонг судалгааны төхөөрөмжийг ангараг дээр буулгаад байгаа. Тус судалгааны аппаратын илгээсэн зургуудыг олон нийтэд дэлгэлээ. Журонг төхөөрөмж өнгөрсөн 5 дугаар сард Ангараг гараг дээр газардсанаас хойш 100 хоног судалгаа хийгээд байгаа юм.
Цэнхэр эрвээхийтэй төстэй, 240 кг жинтэй, зургаан дугуйтай, нарны эрчим хүчээр ажилладаг Журонг төхөөрөмж Ангараг гаригийн гадаргуу дээр 889 метр газрыг туулсан бөгөөд Ангараг гаригаас 10 гигабайтын мэдээлэл цуглуулсан байна. Журонг төхөөрөмж Хятадын Тяньвэнь-1 хиймэл дагуулын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 23-нд Хятадын өмнөд хэсгийн Хайнань мужийн Вэнчан хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөжээ. Улмаар 2021 оны 2 дугаар сарын 10-нд Хятадын Тяньвень-1 хиймэл дагуул долоон сар аялсны эцэст Ангараг гаригийн тойрог замд амжилттай орсон бөгөөд өнгөрсөн 5 дугаар сарын 15-ны өдөр Утопия Планитийн өмнөд хэсэгт орших Ангараг гариг дээр тогтоосон хэсэгт газардсан юм.
Ийнхүү Ангараг гаригийн судалгааг хийж мэдээлэл амжилттай цуглуулсан нь БНХАУ-ын Сансар судлалын агентлагийн сар болон дэлхийгээс өөр гаригт туршилт хийсэн анхны тохиолдол болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.