АНУ-ын нефтийн нөөц буурсан тухай мэдээлэл гарсны дараа нефтийн үнэ өсөв

АНУ-ын нефтийн нөөц буурсан тухай мэдээлэл гарсны дараа нефтийн үнэ өсөв

АНУ-ын нефтийн нөөц буурсан тухай мэдээлэл гарсны дараа нефтийн үнэ пүрэв гарагт өсжээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.40 ам.доллароор өсөж, 69.99 ам.долларт хүрчээ. Мөн “Brent” маркийн нефтийн 11 дүгээр сард нийлүүлэх үнэ 1.44 ам.доллароор өсөж, 73.03 ам.долларт хүрсэн байна.

Нефтийн үнэ ийнхүү өсөхөд АНУ-ын нефтийн нөөц буурсан талаарх мэдээлэл нөлөө үзүүлжээ. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас /EIA/ лхагва гарагт мэдээлснээр, АНУ-ын нефтийн нөөц наймдугаар сарын 27 хүртэлх долоо хоногт 7.2 сая торхоор буурсан байна.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт бензиний нөөц 1.3 сая торхоор, нэрмэл түлшний нөөц 1.7 сая торхоор тус тус буурчээ. Үүнтэй зэрэгцэн худалдаачид нефть олборлогч томоохон орнуудын олборлолтын бодлогын талаарх шийдвэрийг үргэлжлүүлэн дагахаар болоод байна.

Лхагва гарагт Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүд болон түүний холбоотнууд /ОПЕК+/ өдөрт олборлох нефтийн хэмжээгээ сар тутам 400 мянган торхоор үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ-ын Сансар судлалын агентлаг “Журонг”-ийн буулгасан зургуудыг танилцууллаа 2021-09-02

Буриад улсад үерийн улмаас онцгой байдал зарлажээ 2021-09-02

“COVID-19”-ийн гарал үүслийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан сорьцод тулгуурлан хийнэ. 2021-09-02

АНУ-д “Айда" хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 45 болов 2021-09-03

“Apple” компани “Hyundai”, “Kia” компаниудтай цахилгаан автомашин үйлдвэрлэх гэрээ байгуулахад ойрхон байна 2021-09-03

АНУ-ын нефтийн нөөц буурсан тухай мэдээлэл гарсны дараа нефтийн үнэ өсөв 2021-09-03

БНХАУ-д цахим жолооны үнэмлэх албан ёсоор олгож эхэлсэн 2021-09-03

Токио хотноо зохион байгуулсан Паралимпын наадам өндөрлөлөө 2021-09-06

Биткойны талаар хэн юу өгүүлэв 2021-09-06

Англид “COVID-19”-ийн вакцины паспортыг хэрэглэж эхэлнэ 2021-09-07

"Shared Destiny 2021" олон улсын энхийг сахиулах сургуулилалт Хятадын Хэнань мужид эхэллээ. 2021-09-07