У.Хүрэлсүх: Сонгуулийг хойшлуулахгүй, Засгийн газар огцрохгүй

У.Хүрэлсүх: Сонгуулийг хойшлуулахгүй, Засгийн газар огцрохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 2020.03.27

Энэ үеэр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх, Засгийн газар огцрох эсэх асуудалд Ерөнхий сайд хариулт өглөө.

Тэрбээр "Бүх зүйлийн хуулийн дагуу явна. Сонгууль хойшлогдох нөхцөл үүсээгүй. Цагийн байдал өөрчлөгдөж, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд сонгуулийг хойшлуулах эсэх асуудлыг ярьж болно. Өнөөдрийн байдлаар сонгуулийг хойшлуулах шалтгаан харагдахгүй байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн уриалгыг судалж байна. Хүндэтгэлтэй хандана. Монгол Улсын Засгийн газар огцрохгүй. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Үндсэн хуулийг дагаж бусад хууль гарах ёстой. Энэ хуулийг УИХ батлах ёстой. УИХ ямар шийдвэр гаргана түүнийг Засгийн газар дагаж ажиллана" гэх хариултыг өглөө.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.