Трампын нэр хүнд хамгийн дээд түвшинд хүрч өсжээ
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд хамгийн дээд түвшинд буюу 47.1 хувьд хүрч өссөн хэдий ч түүний ажилд сэтгэл хангалуун бус хүмүүсийн тоо /49.6 хувь/ илүү олон хэвээр байгааг “Real Clear Politics” цахим хуудасны мэдээлэл харуулжээ.
“Real Clear Politics” цахим хуудас нь Трампыг 2017 оны нэгдүгээр сард албан тушаалдаа орсноос хойш ерөнхийлөгчийн хувиар түүний явуулж буй ажилд сэтгэл хангалуун байгаа эсэх талаар америкчуудын дунд явуулдаг бүх судалгаанд анализ хийдэг байна.
Тус цахим хуудасны шинжээчдийн пүрэв гарагт хийсэн хамгийн сүүлийн дүгнэлтээс үзвэл дээрх үзүүлэлт нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн хувьд үнэмлэхүй дээд үзүүлэлт болсон байна. Трампын нэр хүнд хамгийн сүүлд 2020 оны хоёрдугаар сарын 25-нд 46.3 хувьд хүрч өсөж байжээ.
АНУ-ын Засгийн газраас коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, мөн цар тахлын улмаас хохирч буй америкчуудад тусламж үзүүлэх хүчин чармайлт Трампын нэр хүнд өсөхөд нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.