ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: БАНКНЫ САЛБАРТ РЕФОРМ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэрэглээний зээл төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч Монголбанк бодлогын хүүгээ нэгээс бууруулснаас өөрөөр арилжааны банкууд шийдвэрийг дорвитой дэмжихгүй байгаа билээ.
Бид олон удаа хүсэлт тавьсан, хүсэлт биелэгдэхгүй бол засаг авах арга хэмжээ авна. Арилжааны банкнуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх арилжааны банкуудад реформ хийх талаар дурдлаа. Тэрээр “Би арилжааны банкуудын ерөнхийлөгч, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзсан. Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед ААН, алба хаагч, бизнес эрхлэгчид зээлээс үүдэн ахуй амьдрал нь хэцүү болж байгааг танилцуулсан. Монголбанк нь Засгийн газарт харьяалагддаггүй, бие даасан байгууллага. Мөн арилжааны банкнууд Монголбанкнаас ангид байдаг хуультай. Нэг үгээр Засгийн газар Монголбанк, арилжааны банкуудад шаардлага тавьдаггүй, бидний үйл ажиллагааны гадна байдаг гэсэн үг.
Тийм учраас бид арилжааны банкуудын удирдлагуудад хүсэлт тавьсан. Монголбанк бодлогын хүүгээ нэгээр бууруулсны үндсэн дээр 300 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр чөлөөлөгдсөн. Дахин бууруулах хүсэлтээ тавина. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй байна. Энэ асуудалд УИХ-ын даргад мөн хүсэлт тавина. Ер нь банкны салбарт реформ хийх цаг нь болсон, зориг гаргаж хийхээс өөр аргагүй. Бид олон удаа хүсэлт тавьсан, хүсэлт биелэгдэхгүй бол засаг авах арга хэмжээгээ авна. Арилжааны банкнуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй. Тиймээс сайтар ойлголцож, бизнес эрхлэгч, ард түмнийхээ эрх ашгийг бодож аль аль талдаа алдагдалгүй гарах ёстой юм.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар “Монгол улс банкны салбарт реформ цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай хоёр жил боллоо. Уг салбарт алдаа дутагдалтай зүйл байвал түүнийг нь хамгаалах үзэгдэл огтхон ч байж болохгүй. Монгол улсын эдийн засгийг тэтгэсэн, эрүүл саруул, ёс зүйтэй, зөв үйлдэлтэй бүх байгууллагыг бид дэмжиж, хамгаалах учиртай. Тэгэхээр банкны салбарт цаашид реформ хийх зайлшгүй шаардлагатай юм” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.