Их Британийн Ерөнхий сайд коронавирусээр халдварлажээ
Их Британийн Засгийн газар дөнгөж сая мэдэгдэл гаргаж тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусээр халдварласан болохыг баталлаа.
Одоогоор түүнд хуурай ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрч буй аж.
Түүнийг эмчийн хяналтад тусгаарласан ч видео хурал зарлан хуралдуулж үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, цаашид ямар арга хэмжээ авах талаар танхимын гишүүдтэйгээ санал солилцжээ.
Борис Жонсоны биеийн байдлыг ажиглах, ямар эмчилгээ хийх талаар Английн эрүүл мэндийн үйлчилгээний ахлах ажилтан доктор Крис Уитти хувийн зөвлөгөө өгчээ.
Түүнээс гадна биеийн халууныг нь өдөрт 3-4 удаа тогтмол үзэж, эмчилгээний нарийн хуваарьт шилжүүлж буй аж.
Одоогоор Их Британийн Засгийн газрын сайд нараас шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн бөгөөд шинжилгээний хариу удахгүй гарах юм байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.