ИТАЛИД НАСТАЙ ӨВЧТНҮҮД АМЬСГАЛЫН АППАРАТАА САЙН ДУРААР ЗАЛУУСДАА ӨГЧ БАЙНА

ИТАЛИД НАСТАЙ ӨВЧТНҮҮД АМЬСГАЛЫН АППАРАТАА САЙН ДУРААР ЗАЛУУСДАА ӨГЧ БАЙНА

Европ тивийн коронавирусийн тархалтын хамгийн том төв болоод байгаа Итали улсад өчигдөр 683 өвчтөн нас барж, 5,210 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.  Энэ улсад халдвар авагсдын тоо ихсэх тусам амьсгалын аппарат хэрэгсэл дутагдаж, эмч эмнэлгийн байгууллагын ажилчид энэ чухал аппаратыг хэнд түрүүлж хэрэглэх эсэхээ мэдэхгүй байна. Энэ л хүнд хэцүү үед Итали улсын иргэн  72 настай тахилч Жузепп Берардели өөрийн амьсгалын аппаратаа залуухан нэгэн хүнд шилжүүлэн өгчээ.

     Тэрээр коронавирусийн халдвар авч, амьсгалын хүнд дутагдалтай байсан ч залуу хүнд амьдрал бэлэглэж өөрөө бурханы оронд заларсан байна.

Түүнийг халдвар авсаны дараа тахилчийн сүмээс түүнд зориулж ИВЛ амьсгалын аппарат худалдан авч өгсөн ч тэрээр үүнийг өөртөө хэрэглэхээс татгалзсан байна.

Түүний сүүлчийн замд нь олон мянган Италичүүд цонх, тагтан дээрээсээ үджээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.