БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүллээ

БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүллээ

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн наадамд баг тамирчдаа илгээгээгүй тул БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүлжээ.

Ингэснээр БНАСАУ Бээжингийн өвлийн наадамд оролцох эрхгүй болж байна. Тус улс нь баг тамирчдаа “COVID-19” халдвараас хамгаалахын тулд Токиогийн наадамд оролцуулаагүй юм.

“БНАСАУ-ын Олимпын хороо эрхийг нь түдгэлзүүлсэн хугацаанд санхүүгийн тусламж хүлээн авахгүй” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, ОУОХ нь “Бээжин-2022” наадамд оролцох эрхтэй БНАСАУ-ын тамирчидтай холбоотой шийдвэр гаргах, тус улсын эрхийг түдгэлзүүлэх хугацааг эргэн харах эрхтэй ажээ.

Үүнээс гадна Т.Бах Афганистаныг төлөөлөн Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцсон олимпын тав, паралимын хоёр тамирчны хэн нь ч нутаг буцаагүй гэдгийг батлан мэдэгдсэн байна. 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согийг Монгол Улсад айлчлахыг урив 2021-09-08

БНАСАУ нь БНХАУ, ОХУ тэргүүтэй социалист орнуудтай харилцаагаа бэхжүүлж байгаа 2021-09-09

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2021-09-09

БНСУ-ын BTS хамтлагийн Fake Love дууны клип YouTube суваг дээр тэрбум үзэгчтэй боллоо. 2021-09-09

БНСУ-ын “LG Electronics” компани дахин боловсруулсан хуванцрын хэрэглээгээ өргөжүүлэхээр боллоо 2021-09-09

БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүллээ 2021-09-09

БНСУ, Монгол Улсын удирдагчид өнөөдөр дээд түвшний цахим уулзалт хийнэ 2021-09-10

БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойгоо тохиолдуулан парад зохион байгуулжээ. 2021-09-10

Фото: БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойн парад 2021-09-10

БНСУ, Монгол Улс хоёр талын харилцааг “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэн ахиулна 2021-09-10

БНСУ-н ерөнхийлөгч Мүүн Жэ Ин бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сард дуусна 2021-09-11