БНСУ-ын “LG Electronics” компани дахин боловсруулсан хуванцрын хэрэглээгээ өргөжүүлэхээр боллоо

БНСУ-ын “LG Electronics” компани дахин боловсруулсан хуванцрын хэрэглээгээ өргөжүүлэхээр боллоо

БНСУ-ын гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч “LG Electronics” компани байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх зорилгынхоо хүрээнд дахин боловсруулсан хуванцрын хэрэглээгээ өргөжүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Тодруулбал, “LG” дахин боловсруулсан хуванцрынхаа хэрэглээг 2025 он гэхэд 200 мянган тонн, 2030 он гэхэд 600 мянган тоннд хүргэхийг зорьж байна. Өнгөрсөн онд тус компанийн ийм хуванцрын хэрэглээ 20 мянган тоннд хүрчээ.

Одоогоор “LG” дахин боловсруулсан хуванцрыг зарим зурагт, хөлдөөгч, угаалгын машин, агааржуулагч зэрэг бүтээгдэхүүнийхээ дотоод эд ангийг хийхэд ашиглаж байгаа юм. Харин цаашид цахилгаан бараануудынхаа гаднах хэсгүүдэд ч мөн хэрэглэхээр төлөвлөж байгаа ажээ.

Тийнхүү илүү их хуванцрыг дахин боловсруулахын тулд “LG” хэрэглээнээс гарсан цахилгаан бараануудаа цуглуулах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тухайлбал, 2030 он гэхэд найман сая тонн хаягдал цахилгаан хэрэгсэл хуримтлуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн оны хувьд тус компани 3.07 сая тонн бүтээгдэхүүнийг дахин боловсруулахаар цуглуулжээ.

“LG” одоогийн байдлаар дахин боловсруулалтын хөтөлбөрөө 52 оронд хэрэгжүүлж байна. Мөн БНСУ-д “Chilseo” дахин боловсруулах төвдөө гэр ахуйн хуучин цахилгаан бараанаас хөнгөн цагаан, зэс, хуванцрыг ялган авах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ингэснээр тэдгээр материалыг шинэ бүтээгдэхүүнүүдэд дахин ашиглах боломж бүрдэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д Румын улсаас “COVID-19”-ийн вакциныг илгээжээ 2021-09-08

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согийг Монгол Улсад айлчлахыг урив 2021-09-08

БНАСАУ нь БНХАУ, ОХУ тэргүүтэй социалист орнуудтай харилцаагаа бэхжүүлж байгаа 2021-09-09

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2021-09-09

БНСУ-ын BTS хамтлагийн Fake Love дууны клип YouTube суваг дээр тэрбум үзэгчтэй боллоо. 2021-09-09

БНСУ-ын “LG Electronics” компани дахин боловсруулсан хуванцрын хэрэглээгээ өргөжүүлэхээр боллоо 2021-09-09

БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүллээ 2021-09-09

БНСУ, Монгол Улсын удирдагчид өнөөдөр дээд түвшний цахим уулзалт хийнэ 2021-09-10

БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойгоо тохиолдуулан парад зохион байгуулжээ. 2021-09-10

Фото: БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойн парад 2021-09-10

БНСУ, Монгол Улс хоёр талын харилцааг “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэн ахиулна 2021-09-10