БНСУ-ын экспортын хэмжээ 30.7 хувиар өсөж, 19.5 тэрбум ам.долларт хүрэв

БНСУ-ын экспортын хэмжээ 30.7 хувиар өсөж, 19.5 тэрбум ам.долларт хүрэв

БНСУ-ын экспорт энэ сарын эхний 10 хоногийн байдлаар хоёр оронтой тоогоор өссөн гэж тус улсын Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал, БНСУ-ын экспортын хэмжээ өнгөрсөн оны есдүгээр сарын эхний 10 хоногтой харьцуулахад 30.7 хувиар өсөж, 19.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Цар тахлаас үүдэлтэй хямралаас дэлхийн эдийн засаг хүлээгдэж байснаас хурдан сэргэж байгаатай холбоотойгоор өдрийн дундаж экспортын хэмжээ 30.7 хувиар өсжээ.

Үүний зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт мөн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд ган бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, гар утасны нийлүүлэлт хоёр дахин нэмэгджээ.

БНСУ-ын гадаад худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-руу хийсэн экспорт энэ сарын эхний 10 хоногт 24.5 хувиар өссөн бол АНУ, Европын холбоо, Япон руу хийсэн экспортын хэмжээ хоёр оронтой тоогоор өссөн үзүүлэлттэй байна.

Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60.6 хувиар өсөж, 21 тэрбум ам.доллар болсон нь тус улсын гадаад худалдааны алдагдлыг 1.5 тэрбум ам.долларт хүргэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойгоо тохиолдуулан парад зохион байгуулжээ. 2021-09-10

Фото: БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойн парад 2021-09-10

БНСУ, Монгол Улс хоёр талын харилцааг “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэн ахиулна 2021-09-10

БНСУ-н ерөнхийлөгч Мүүн Жэ Ин бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сард дуусна 2021-09-11

БНАСАУ алсын тусгалтай шинэ далавчит пуужин амжилттай туршлаа 2021-09-13

БНСУ-ын экспортын хэмжээ 30.7 хувиар өсөж, 19.5 тэрбум ам.долларт хүрэв 2021-09-13

БНСУ-д байгаа иргэд утсаар залилан хийгч этгээдүүдээс болгоомжилно уу 2021-09-13

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг өнгөрсөн долоо хоногт нэмэгдэв 2021-09-13

Солонгосын хөвгүүдийн MEGAMAX хамтлаг уран бүтээлээ эхлэв 2021-09-13

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1,433 тохиолдол илэрсэн 2021-09-13

БНСУ-ын ГХЯ хилийн чанадад зорчихоос татгалзах зөвлөмжийг сунгажээ 2021-09-13