БНСУ-д байгаа иргэд утсаар залилан хийгч этгээдүүдээс болгоомжилно уу

БНСУ-д байгаа иргэд утсаар залилан хийгч этгээдүүдээс болгоомжилно уу

БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаад иргэн, харъяатын газрын нэрийг хуурамчаар ашиглан утасны залилан буюу voice phishing хийх гэж оролдсон тохиолдол илэрсэн талаар анхааруулаад байна.

1.Олон улсын дуудлага буюу 006 гэсэн дугаараас залгаж "иммигрэйшнээс баталгаат илгээмж явуулсан тул шалгахыг хүсвэл 0 товч дээр дарна уу" гэсэн автомат хариулагч дуугарна.

2. 0 товчийг дармагц мэдээллийн ажилтантай холбогдох ба таны утасны төрлийг асуусны дараагаар дуудлага шууд тасарч байна.

Анхааруулга :

  • Тус дуудлагыг хүлээн авч хариулсан тохиолдолд хувийн мэдээлэл алдагдах төдийгүй гэмт хэрэгт хэрэглэгдэх, утас вирустах зэрэг аюултай болохыг анхаарна уу.
  • БНСУ-ын ХЗГИХГ-аас автомат хариулагчтай дуудлага ашиглан баталгаат шуудан явуулдаггүй ба олон улсын дугаар буюу 006-гаар эхэлсэн дугаар ашигладаггүй болно.
  • Утасны төрөл болон гадаад иргэний үнэмлэхний дугаар, дансны дугаар зэрэг хувийн мэдээллийг түүнчлэн асуудаггүй болно
  • Үл мэдэгдэх дугаараас дуудлага ирсэн тохиолдолд хариулахгүй байхын сацуу заасан апп эсвэл линкрүү орохгүй байна уу.

*Хэрэв сэжиг бүхий дугаараас дуудлага ирсэн тохиолдолд 112 (цагдаагийн газар) 1301 (шүүх прокурорын газар) дугаарт залгаж мэдэгдэхийг хүсье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Фото: БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойн парад 2021-09-10

БНСУ, Монгол Улс хоёр талын харилцааг “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэн ахиулна 2021-09-10

БНСУ-н ерөнхийлөгч Мүүн Жэ Ин бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сард дуусна 2021-09-11

БНАСАУ алсын тусгалтай шинэ далавчит пуужин амжилттай туршлаа 2021-09-13

БНСУ-ын экспортын хэмжээ 30.7 хувиар өсөж, 19.5 тэрбум ам.долларт хүрэв 2021-09-13

БНСУ-д байгаа иргэд утсаар залилан хийгч этгээдүүдээс болгоомжилно уу 2021-09-13

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг өнгөрсөн долоо хоногт нэмэгдэв 2021-09-13

Солонгосын хөвгүүдийн MEGAMAX хамтлаг уран бүтээлээ эхлэв 2021-09-13

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1,433 тохиолдол илэрсэн 2021-09-13

БНСУ-ын ГХЯ хилийн чанадад зорчихоос татгалзах зөвлөмжийг сунгажээ 2021-09-13

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Мүн энэ долоо хоногт Катар, Оманд айлчилна 2021-09-13