Х.Нямбаатар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар, мэдээлэл өглөө.

Х.Нямбаатар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар, мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, "Элит" төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Харин шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Цагдаа нарыг очиход тэнд цаг хэтрүүлж нэлээн хэдэн хүн архи дарс уусан, хоорондоо зодолдсон байдалтай байсан" гэлээ. 

Түүнчлэн "Би энэ байгууллагад ороод найм л хонож байна. Удирдах зөвлөлд 19 хүн байдаг юм билээ. Энэ зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой асуудал хөндөгдөж, хэд хэдэн удаа сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Э.Цэндбаатарын хувьд өмнө нь "Найрамдал" зусланд шигшээ багийн цугларалтыг шөнө нь хаяад явсан. Халдвар хамгаалалтын журам зөрчсөн. Өнгөрсөн жил нүцгэлж, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн. Ер нь, их спортын төрлүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, сахилга баттай байх хэрэгтэй гэдэг зүйл дээр би санал нийлж байна. Тухайн хэрэг гардаг өдөр тэнд шигшээ багийн тамирчин, боксын холбооноос хичээллэж байгаа нэг ч тамирчин байгаагүй. Дандаа зодог тайлсан хүмүүс байсан. Спорт бол сахилга бат, тэндээс л эхэлнэ. Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 2351 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-13

Малын дуудлага худалдааг анх удаа амжилттай зохион байгуулав 2021-09-13

Аравдугаар сарын олон улсын нислэгийн хуваарь 2021-09-13

УИХ дахь Монгол-Канадын бүлгийн дарга Г.Дамдинням Канад улсад ажиллав 2021-09-13

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг Олон улсын цэргийн наадмын хаалтын ажиллагаанд оролцов 2021-09-13

Х.Нямбаатар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар, мэдээлэл өглөө. 2021-09-13

У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ. 2021-09-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түүхий эдийн ханш төсөөлснөөс өндөр өсөлттэй байгаа 2021-09-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулсан 2021-09-13

Ж.Оджаргал: Том төслүүдэд засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй 2021-09-13

Б.Жаргалсайхан: Улсын төсөв бол нэг тогоо гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг 2021-09-13