Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээнд ТЕГ-ын баг тамирчид түрүүллээ

Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээнд ТЕГ-ын баг тамирчид түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит буудлагын тэмцээн Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд энэ сарын 10-12-ны хооронд явагдлаа. Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 120 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээний мэргэн буудагчийн хосын төрөлд ЗХЖШ тэргүүн байр, БХЯ дэд байр, ТЕГ гутгаар байр, гар бууны төрөлд ТЕГ тэргүүн байр, ЦЕГ дэд байр, ЗХЖШ гутгаар байрыг тус тус эзэллээ.

Мөн холимог буудлагын төрөлд ЗХЖШ, ТЕГ, ХХЕГ, карбины төрөлд ТЕГ, ЦЕГ, ТТХГ эхний байруудад шалгарав. Тэмцээний хамгийн сонирхолтой төрөл болох мэргэн буудагчийн биатлоны тэмцээнд ЗХЖШ,  БХЯ, ТЕГ  эхний 3 байрыг тус тус эзэлсэн юм. Ийнхүү нийлбэр оноогоор ТЕГ өнгөлж, ЗХЖШ, БХЯ удааллаа. Энэхүү тэмцээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд өөрсдийн цэц мэргэнээ сорин баг, тамирчдыг идэвхтэй оролцохыг уриалж байв.

Тус тэмцээн нь Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100, Цагдаагийн байгууллагын 100, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн тэгш ойнууд тохиосон жил зохион байгуулагдсанаараа онцлогтой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түүхий эдийн ханш төсөөлснөөс өндөр өсөлттэй байгаа 2021-09-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулсан 2021-09-13

Ж.Оджаргал: Том төслүүдэд засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй 2021-09-13

Б.Жаргалсайхан: Улсын төсөв бол нэг тогоо гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг 2021-09-13

П.Батсайхан: Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна. 2021-09-13

Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээнд ТЕГ-ын баг тамирчид түрүүллээ 2021-09-13

Үйлчилгээний байгууллагууд олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр зөрчил гаргаж байна 2021-09-13

Сургалтын хөтөлбөрийн хорооны анхдугаар хуралдаан боллоо 2021-09-13

Ж.Чинбүрэн: Монгол, Францын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна 2021-09-13

Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх Ажлын багийн анхдугаар хуралдаан болов 2021-09-13

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ БНСУ, Узбекистаны багтай тоглоно 2021-09-13